ECEҮйлчилгээ: Монгол хэлээр

English Version

Үйлчилгээний тойм, үнэлгээний үйлчилгээ

Перегрин Академик Сервисис байгууллага нь манай монгол түнш, Перегрин Академик Сервисис-Монгол (PASM) албатай хамтран хөтөлбөрийн түвшний магадлан итгэмжлэл (олон улсын болон АНУ-ын), сургалтын үнэлгээ, сургалтын  чанарыг тасралтгүй сайжруулах болон оюутан/багшийн хөгжилд зориулсан дээд боловсролыг дэмжих глобаль үйлчилгээг Монгол улсын үйлчлүүлэгч их, дээд сургуулиудад үзүүлнэ. Манай хоёр компани нь, Перегрин Академик Сервисис  болон Перегрин Лидершип Институт, олон төрлийн зөвлөх үйлчилгээ явуулдгын дотор Монгол Улс болон АНУ-д зохион байгуулах практик арга барил дээр тулгуурласан манлайллын ур чадвар хөгжүүлэх, удирдах ажилтан менежментийн үйлчилгээ, семинар, сургалтууд орно.

Монгол хэлээр, Перегрин нь сургалтын хөтөлбөрийн дотоод болон гадаад үнэлгээнд хэрэглэгдэх бизнесийн удирдлагын боловсролд зориулсан олон улсын түвшинд нормальчлагдсан, үр дүнд төвлөрсөн хөтөлбөрийн үнэлгээний онлайн шалгалтын үйлчилгээг үзүүлнэ. Манай онлайн шалгалтууд нь сургалтын гадаад харьцангуй жишиг тогтоох, чанарын баталгаажуулалт, сургалтын зорилтот үр дүнг үнэлэхтэй холбоотой AACSB, ACBSP, IACBE гэх мэт байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахад зориулж боловсруулагдсан.

Үнэлгээний хамгийн түгээмэл арга нь Орцын/Гарцын шалгалтын арга билээ. Оюутнууд сургалтын хөтөлбөрөө эхлэх үед Орцын шалгалтыг өгнө. Гарцын шалгалтыг сургалтын хөтөлбөрөө дүүргэж буй оюутнуудаас авна.  Оюутны сургалтын явц дахь мэдлэгийн ахицыг хэмжихийн тулд сургуулиуд Явцын шалгалтыг ашиглаж байгаа. Бүх шалгалтууд онлайн орчинд явагдана, шалгалтын бүрэн бүтэн байдал найдвартай орчинг хадгалахын тулд интернетийн аюулгүй байдлыг хангасан баталгаат вэб үйлчилгээ ашигладаг тулд шалгалтанд харгалзагч байх албагүй. 

Орцын болон Гарцын шалгалтын онооны ялгаа нь, нийт дүнгээр болон тус тусдаа, танай сургуулийн сурахуйн шууд үнэлгээ буюу танай сургалтын хөтөлбөрийн давуу үнэлэмжийг илэрхийлнэ. Манай үйлчилгээнд хөтөлбөрийн болон хичээлийн түвшний сурахуйн зорилтуудад хийсэн судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээг агуулсан дэлгэрэнгүй тайлангууд багтана.  Гадаад харьцангүй жишиг тогтооход Гарцын шалгалтын оноо болон хувиар илэрхийлсэн онооны өөрчлөлтийг бусад сургалтын хөтөлбөрүүдийн ижил өгөгдлүүдтэй харьцуулна.  Бүхэлдээ, энэхүү үнэлгээний арга нь хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийн хэд хэдэн шалгуурыг хангахад зориулагдсан билээ.

Англи хэлээрх үйлчилгээ - ALC and Writing Style

Англи хэлээр бид бизнесийн хөтөлбөрийн Мэргэжлийн Нийтлэг Бүрэлдэхүүн хэсэг (CPC) сэдвүүд дээр тулгуурласан онлайн сургалтын модуль (ALC онлайн мини-курс) явуулна. CPC-д суурилсан 15 ALC модулиуд байгаа. Модуль бүр нь түвшин тогтоох эхний тест, 4-6 цагийн сургалтын материал болон төгсгөлийн тесттэй. Эдгээр модулиудыг бакалаврын болон магистрийн хөтөлбөрийг баяжуулах, Англи хэлээрх бизнесийн сургалтын хөтөлбөрийг бүтээхэд хэрэглэж болно. Түүнчлэн эдгээр модулиудыг ашиглах нь дэлхийн түвшний бизнесийн боловсролын хичээлийг нэвтрүүлэх, Англи хэл дэээр глобаль бизнесийн боловсролыг олгохын хажуугаар сургалтын болон сурахуйн чанар, чанарын баталгаатай холбоотой олон улсын магадлан итгэмжлэлийн AACSB, ACBSP, IACBE байгууллагуудын хэд хэдэн шаардлагыг хангахад нийцнэ.

Англи хэлээр бид АНУ-ын сэтгэл судлалын нийгэмлэгийн (Writing Style) 6-р хэвлэлийн Writing Style Стайл Манюал буюу гарын авлага дээр тулгуурлан бичгийн стиль, хэв маягийн онлайн сургалтын үйлчилгээ үзүүлдэг. Оюутнууд тэдний авсан хичээлийн курсын ажил, бие даалтын нэг хэсэг нь эрдэм шинжилгээний судалгааны ажил бичих шаардлагатай үед энэхүү үйлчилгээг ашиглана.  Судалгааны ажлыг хэвлүүлэхэд, хэвлэлийн эхийг бэлтгэхэд (форматлах, эх сурвалж, ашигласан материал, гарчиг лавлагаа) Writing Style стилийг ашиглана. Энэхүү үйлчилгээг Англи хэлний бичгийн стиль, хэв маягийг сайжруулах, Writing Style стилийн дагуу хэвлэн нийтлэх хэв маягийн шаардлагыг бүрэн хангасан баримт бичиг бэлтгэхэд, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт ашиглаж болох юм.

Зөвлөх үйлчилгээ, манлайллын үйлчилгээ

Перегрин нь магадлан итгэмжлэлийн байгууллагуудад магадлан итгэмжлэлийн стандарт, зарчим шалгууруудыг хянах, боловсруулах, сайжруулах болон дээд боловсролын байгууллагуудад чанарын баталгаа, байгууллага боловсон хүчний чадавхи боловсруулах, хөгжүүлэх  болон тогтвортой байдлыг хангах зорилгоор боловсролын болон бусад олон төрлийн зөвлөх үйлчилгээ явуулдаг. Тухайлбал, чанарын баталгаа болон  магадлан итгэмжлэлийн талбарт, Перегрин нь АНУ-ын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуураар орж буй Монгол улсын их, дээд сургуулиудад зөвлөгөө өгсөн билээ. Үүнд:

  • Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Бизнес, Эдийн засгийн сургууль

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер Технологи Менежментийн сургууль

  • Этүгэн, Идэр, Мандах, болон Сан зэрэг хувийн их, дээд сургуулиуд багтана.

Манайхаас зөвлөгөө авсан Монгол улсын бүх үйлчлүүлэгч байгууллагууд нь ACBSP-аар амжилттай магадлан итгэмжлэгдсэн билээ. Эдгээр байгууллагуудад өгсөн зөвлөгөөний ажилд магадлан итгэмжлэлийн стандарт, зарчим шалгууруудын заалт ойлголтуудыг нарийн тодорхойлох, бодит зөвөөр тайлбарлах, ойлгох, магадлангийн байгууллагад явуулах урьдчилсан санал асуулга болон өөрийн үнэлгээний судалгаа тайланг хянах, санал шүүмж өгөх, болон шинжээчдийн уулзалтанд  хэрхэн бэлдэх гэх мэт орсон.

Монгол, англи хэлээр Перегрин нь удирдах ур чадвар хөгжүүлэх болон менежменттэй холбоотой үйлчилгээг Монгол, АНУ-д интерактив семинар, сургалт зохион байгуулах замаар үзүүлдэг. Бид урьд өмнө нь зохион байгуулсан удирдах ур чадварыг хөгжүүлэх сургалтанд ашигласан материал дээр үндэслэн, "Манлайллын үндэс: Манлайлал болон удирдахуйн бодит чиг хандлага, хэрэглээний шилдэг арга барилууд" нэртэй номыг хэвлүүлсэн билээ. Англи, Монгол хэлний хоёр текстийг зэрэгцүүлэн хэвлэсэн энэхүү ном нь манлайлах, удирдахуйн практик арга барилын гарын авлага болохын хажуугаар удирдлагын арга ухаанд англи хэлээр суралцагчдад удирдах үзэл баримтлалын Англи хэлний лавлах нь болсон.

ПАСМ-тэй танилцана уу

Перегрин Академик Сервисис-Монгол буюу PASM алба 2012 онд үйл ажиллагаагаа  Улаанбаатар хотод явуулж эхэлсэн. ПАСМ-ын бүрэлдэхүүнд: ПАСМ-ын Ерөнхийлөгч  доктор Вандангийн Alzakhgui, Харилцагчийн үйлчилгээ хариуцсан менежер - хатагтай Батмөнхийн Одгэрэл, Маркетингийн менежер - хатагтай Батжаргалын Ичинхорлоо нар орно.

Манай Монгол дахь түнш, PASM-ын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хүсвэл энд http://pasmon.mn/index.php/en/ товшино уу, эсвэл www.PASmon.mn гэсэн вэб хуудсаар зочилно уу.

Манлайллйн Үндэс номыг (Монгол болон англи хэл дээр хэвлэгдсэн) худалдан авахыг хүсвэл, PASM вэб сайт руу орно уу, эсвэл [email protected] имэйл хаяг руу мессэж бичнэ үү.

   Хаяг, байршил:

     Монгол Улс, Улаанбаатар хот,

     Хан-Уул дүүрэг, 15-р хороо,

     Шинэ дүр төрх хотхон, 72/А байр

     Холбоо барих утас: (976) 7000-8094 

     И-мэйл хаяг:  [email protected], [email protected]

Файл татаж авах

Мэргэжлийн үйлчилгээний гэрээ: Манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалт семинар
Мэргэжлийн үйлчилгээний үлгэр гэрээнд үзүүлэх үйлчилгээний тойм, он сар өдөр, тухайн байгууллагад зориулж захилгаар боловсруулсан сургалтын сэдвүүдийн тухай мэдээлэл, ложистикстэй холбоотой асуудлууд, төлбөр, зардал хураамжууд, төлбөрийн хуваарь, аялал, виз, болон бусад зохицуулалттай хамаатай зүйлс орно.
Цааш нь унших
Шалгалтын хүчин төгөлдөр, найдвартай байдлын тайлан
Шалгалтын тестийн сангийн хүчин төгөлдөр байдал нь магадлан итгэмжлэгч байгууллагуудын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахад зориулж бүтээсэн үйлчилгээнд суурилсан байгаа. Шалгалтын тестийн сангийн найдвартай байдал нь тогтмол явагдах психометрик дүн шинжилгээгээр хангагдана.
Цааш нь унших